ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
minu.mn /МИНУ БРЭНД/ нь “Монгол Айдия Групп” ХХК-ийн гаргаж буй цахим орчин дахь шинэ брэнд юм / www.minu.mn/. Мину брэнд нь:
  • 1. Мину Виртуал хот хайлтын цогц систем бүхий map.minu.mn
  • 2. Мину Виртуал хот 360° бодит мэдрэмж бүхий 360.minu.mn
  • 3. Мину Эх үрсийн дэлгүүр онлайн худалдаа бүхий baby.minu.mn
  • 4. Мину спорт таавар тааврын систем бүхий bet.minu.mn гэсэн үндсэн 4 бүтээгдэхүүнийг агуулна.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ, ЗААВАР
  • 1. Хэрэглэгч Та манай minu.mn /map.minu.mn, baby.minu.mn, bet.minu.mn сайтуудын алинд нь ч эхлээд бүртгүүлж болно/ сайтад бүртгүүлснээр бусад МИНУ брэндийн бүтээгдэхүүнүүдийн сайт руу шууд нэвтрэх, үйлчилгээ авах боломжтой. Өөрөөр хэлбэл, Та бүртгүүлсэн зөвхөн 1 ID хаягаараа /нэр, нууц үг/ 4 сайтад зэрэг нэвтэрч болно гэсэн
  • 2. МИНУ брэндийн бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээний нөхцөл, заавар нь өөр хоорондоо ялгаатай ба хэрэглэгч Та сонирхсон бүтээгдэхүүнийхээ үйлчилгээний нөхцөлтэй энд дарж танилцана уу.
  • 3. minu.mn /мөн map.minu.mn, baby.minu.mn, bet.minu.mn/ сайтанд байршиж байгаа агуулга нь “Монгол Айдия Групп” ХХК-ын өмч бөгөөд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр веб сайтын /лого, нэр, контент/-ыг хуулах, олшруулах, дуурайх болон бусад зүйлд ашиглахыг хориглоно.
ХЭРЭГЛЭГЧИЙН НУУЦЛАЛ
  • 1. Minu.mn сайт нь бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн сайтын үйлчилгээ үзүүлэх /minu.mn, map.minu.mn, baby.minu.mn, bet.minu.mn/, шинэ үйлчилгээ болон бусад хэрэгцээт мэдээлэл хүргэх зорилгоор ашиглана.
  • 2. Хэрэглэгч нь өөрийн ID /нэр/ ба нууц үгний нууцлалыг өөрөө бүрэн хариуцах бөгөөд ямар ч тохиолдолд бусдад дамжуулах ба ил болгож үл болно. Хэрэв хэрэглэгч санаатай болон санамсаргүйгээр өөрийн ID /нэр/ ба нууц үгээ бусдад мэдэгдсэн бол түүнээс үүссэн хохирол ба хариуцлагыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  • 3. Хэрэглэгч өөрийн ID хаягаа /нэр, нууц үг/ бусдад алдах, гуравдагч этгээд ашиглаж буйг мэдсэн даруй компанид нэн яаралтай мэдэгдэх ёстой бөгөөд компанийн зүгээс хэрэглэгчийн мэдээллийг хамгаалахын тулд шуурхай арга хэмжээ авна.
ХОЛБОО БАРИХ
Хэрэглэгч Та манай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлоо 77000666 утсаар холбогдон өгөх эсвэл  customerservice@minu.mn хаягаар илгээж болно.
НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
  • 1.1 МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР /baby.minu.mn / нь “Монгол Айдия Групп” ХХК-ын албан ёсны вэб сайт (цаашид “МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР” гэх) бөгөөд энэхүү нөхцлөөр уг дэлгүүрээс худалдаа хийх үйлчилгээтэй холбоотой талуудын эрх үүрэг, харилцааг тодорхойлоход оршино.
  • 1.2 МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР нь нийлүүлэгчдийн онлайн салбар бөгөөд Ээжүүд болон 0-10 настай хүүхдэд зориулсан брэнд бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд зуучилж борлуулах, хүргэх үйлчилгээг үзүүлнэ.
  • 1.3 МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР нь 24 цагийн турш интернэт орчинд сонирхсон бараагаа худалдан авах, Даваа-Бямба гаригт 09:00-18:00 цагийн хооронд хүргүүлэх боломжийг хэрэглэгчдэдээ олгоно.
  • 1.4 МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР-т байршиж байгаа агуулга нь “Монгол Айдия Групп” ХХК-ын өмч бөгөөд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр энэхүү вэб сайтын /лого, нэр, контент/-ыг хуулах, олшруулах, дуурайх болон бусад зүйлд ашиглахыг хориглоно.
  • 1.5 Уг нөхцөлийн хэрэгжилтэд хэрэглэгчид болон, “Монгол Айдия Групп” ХХК хоёр талаас хяналт тавина.
ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭ
    2.1 МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР харилцагчдын албан ёсны эрхтэй брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгоно.
  • 2.2 Хэрэглэгчдийг бараа сонголтын дэлгэрэнгүй мэдээллээр хангах, худалдан авалт хийх таатай нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан худалдан авалтад холбоотой мэдээллээр ханган ажиллана.
  • 2.3 Төлбөр тооцоог Картаар, Мобайл банкаар болон Бэлнээр гэсэн сонголттой нөхцлийг санал болгоно.
  • 2.4 Хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч Төлбөртэй болон Төлбөргүй хүргэлт хийгдэнэ.
ГУРАВ. БАРАА ХУДАЛДАН АВАЛТ
  • 3.1 Хэрэглэгч МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР /baby.minu.mn/ вэб сайтад өөрийн хувийн мэдээллийг үнэн зөв бөглөн бүртгүүлснээр гишүүн хэрэглэгч болно.
  • 3.2 Хэрэглэгч МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР-т байгаа бараа бүтээгдэхүүнтэй танилцан худалдааны нөхцлийг хүлээн зөвшөөрч захиалга хийснээр худалдан авах үйл ажиллагаа эхэлнэ.
  • 3.3 Дэлгүүр захиалгыг хүлээн авч Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчилгээг үзүүлнэ.
  • 3.4 Худалдан авсан барааныхаа төлбөр хийхдээ мэдээллийг буруу оруулснаас үүдэн гарах эрсдэлийг худалдан авагч бүрэн хариуцна.
  • 3.5 Худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч хүргэлт Төлбөртэй болон Төлбөргүй гэсэн 2 төрөл байна.
ДӨРӨВ. ТӨЛБӨР ТООЦОО
  • 4.1 Төлбөрийн хэлбэр нь Картаар, Мобайл банкаар болон Бэлнээр гэсэн сонголттой байна.
  • 4.2 Бэлнээр төлөх нь худалдан авагч сонгосон бараагаа хүргүүлэн авахдаа төлбөр тооцоог бэлнээр төлөх боломжтой.
  • 4.3 Картаар төлөх нь МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР банкаар буюу онлайн эрхтэй картаар төлбөрөө бэлэн бусаар хийх боломжтой.
  • 4.4 Мобайл банкаар төлөх нь дурын гар утасны сүлжээний Мобайл банк үйлчилгээг ашиглан "Монгол Айдия Групп"-ийн хүлээн авагч дансанд шилжүүлэг хийх боломжтой.
  • 4.5 Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнд хамаарах зураасан код /bar code/ бүхий татварын баримтыг "Монгол Айдия Групп" ХХК буюу онлайн дэлгүүр бэлтгэж хэрэглэгчийн бүртгэлтэй цахим хаягаар илгээнэ.
  • 4.6 Захиалсан бүтээгдэхүүний үнийн дүн болон хүргэлтийн үнийн дүнд хамаарах зураасан код бүхий НӨАТ-н баримтыг “Монгол Айдия Групп” ХХК-ын хэрэглэгчийн цахим хаягаар илгээнэ.
ТАВ. ХҮРГЭЛТ
  • 5.1 “Монгол Айдия Групп” ХХК-н нь “KGB ТэгБэ” мэргэжлийн хүргэлтийн компанитай хамтран хэрэглэгчийн худалдан авсан барааг шуурхай, зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслээр найдвартай тээвэрлэлт бүхий хүргэлтийн үйлчилгээг үзүүлнэ.
  • 5.2 Хэрэглэгч захиалга хийхдээ хамгийн багадаа 10,000 төгрөг болон түүнээс дээш үнийн дүн бүхий худалдан авалт хийсэн тохиолдолд хүргэлт хийлгэх боломжтой болно.
  • 5.4 Бараа хүргэлтийн бүс Улаанбаатар хотоор хязгаарлагдана.
  • 5.5 Хүргэлтийн үнэ тухайн захиалгын үнийн дүнгээс хамаарч өөр байна.
  • Нэг захиалгын дүн
  • Хүргэлтийн төрөл/ хүргэлтийн үнэ (24-48 цаг)
  • 10,000-49,999 төгрөг
  • 5,000 төгрөг
  • 50,000 төгрөгөөс дээш
  • ҮНЭГҮЙ
ЗУРГАА. БАРАА БУЦААЛТ
  • 6.1 Хэрэглэгч худалдан авалт хийж хүргэлт хийгдсэний дараа захиалсан бараагаа 24 цагийн дотор буцаах боломжтой.
  • 6.2 Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа 24 цаг бөгөөд барааны сав баглаа боодол, шошго бүрэн бүтэн, бохирдоогүй, аливаа нэгэн эвдрэл гэмтэлгүй тохиолдолд худалдан авагч тал хүргэлтийн зардлыг төлснөөр худалдан авсан бараагаа буцааж болно.
  • 6.3 Тухайн бараа бүтээгдэхүүн хэрэглэгчээс шалтгаалаагүй үйлдвэрийн болон хүргэлтийн буруугаас гаргасан аливаа нэгэн эвдрэл гэмтлийн улмаас буцаах тохиолдолд хүргэлтийн болон бусад гарах зардлыг МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР бүрэн хариуцна.
  • 6.4 Худалдан авагч нийлүүлэгчээс худалдан авсан барааны гэмтэлтэй /үйлдвэрийн, тээвэрлэлтийн,хадгалалтын/ эсэхийг сайн нягталсны дараа хүлээн авсан тухай гарын үсэг зурснаар худалдан авалт хийгдсэн гэж үзнэ.
  • 6.5 Буцаах тохиолдолд цахим дэлгүүрийн хэрэглэгчийн мэдээллийн ажилтанд буцаах болсон шалтгаанаа мэдэгдэж энэхүү хүсэлтийг хүлээн авч зөвшөөрснөөр худалдан авагчаас барааг очиж авна.
  • 6.6 Буцаасан барааны хүргэлтийн зардлыг худалдан авагч төлөөгүй тохиолдолд бараа хүргэлтийн төлбөрийг барааны үнийн дүнгээс хасч төлнө/шилжүүлнэ.
  • 6.7 Худалдан авагч барааны төлбөрийг цахим КАРТААР төлсөн тохиолдолд худалдан авсан барааг буцаах болон цуцлах бол худалдан авсан барааны үнийг худалдан авагчийн дансанд /бэлэн бусаар/ ажлын 5 хоногт багтаан шилжүүлнэ.
  • 6.8 Багц болон хослол барааг дангаар нь салгаж буцаахгүй.
  • 6.9 Буцаалт хийх боломжгүй барааны жагсаалтад орсон бараа бүтээгдэхүүн худалдан авч хүргэлт хийлгүүлсэн тохиолдолд бараа буцаах боломжгүйд тооцно.
  • 6.10 Буцаалт хийх боломжгүй барааны жагсаалт.
  • 1. Арчилгаа Задгай савлагаатай гоо сайхны бүтээгдэхүүн, даавуун живх, усанд оруулах ванн, хөтөвч, ванны алчуур 2. Хоол тэжээл, хэрэгсэл
  • Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд, Амин дэмийн бүтээгдэхүүнүүд, хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүнүүд, жимсний шүүс,нухаш, будааны зутан, эхийн сүү орлуулагч, задгай савлагаатай аяга, халбага,угж, хөхөлт/соосог/, шүдний сойз 3. Тоглоом Задгай савлагаатай нялх хүүхдийн хаздаг тоглоом, усны тоглоом
  • 4. Ном Ном, сонин, сэтгүүл, онлайн ном, эрхийн бичиг
  • 5. Хүүхдийн ор, хэрэгсэл Задгай савлагаатай өлгий даавуу, цагаан хэрэглэл, амны алчуур
  • 6. Хувцас Оймс, дотуур хувцас усны хувцас хэрэгсэл, нусны алчуур, хөхний даруулга,унтлагын хувцас
  • 7. Бусад Бэлгийн карт
ДОЛОО. НУУЦЛАЛ
  • 7.1 www.minu.mn сайтад бүртгүүлсэн бүх хэрэглэгчдийн хувийн мэдээлэл болон худалдан авалтын түүхийн нууцлалыг “Монгол Айдия Групп” ХХК бүрэн хариуцна.
Ерөнхий заалт
www.bet.minu.mn нь Mongol ID компанийн спорт тааврын албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, үйлчилгээний эрх авч данс цэнэглэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч үйлчилгээний эрх худалдан авч, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Mongol ID компани /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина. Хэрэглэгч вебсайтын үйлчилгээний нөхцөл болон тааврын дүрмийг сайтар уншиж танилцан, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр www.bet.minu.mn вебсайтаар үйлчлүүлж байгаа болно.
Вэб сайтын үйл ажиллагаа
Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна. Байгууллага вэбсайтын тоглолтын хуваарь болон бусад мэдээлэлийн шинэчлэл зэргийг бүрэн хариуцна. www.bet.minu.mn вебсайтын үндсэн таавар, халз таавар, жакпот тааврууд сайтын зүгээс гаргасан тааврын дүрмийн дагуу явагдаж, тааврын тухай аливаа нэг маргаан вебсайтын дүрмийн дагуу шийдвэрлэгдэнэ. Тааврын дүрмийг дараах холбоосоос уншина уу. А. Үндсэн тааврын дүрэм Б. Халз тааврын дүрэм В. Жакпот тааврын дүрэм Г. Таавар илгээх дүрэм Д. Бусад Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
Вэбсайтын хэрэглэгч
Вэбсайт нь хэрэглэгчийн гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу спорт тааварт оролцохыг хүссэн хэрэглэгч нь вэбийн гишүүн байх ёстой. Хэрэглэгч вэбэд гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн и-мэйл хаяг, нууц үгийг оруулна. Хэрэглэгч насанд хүрсэн буюу 18-аас дээш настай байх бөгөөд хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ. Нэг хэрэглэгч нэг л и-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан и-мэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй. Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Тухайн дансанд тааварт оролцсон түүх, хувийн мэдээлэл болон банкнуудын мэдээлэл хадгалагдана. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч тоглолтонд оролцож, таавар илгээж болох бөгөөд тааврын тоонд хязгаарлалт байхгүй. Таавар бүрт илгээх дуслын тоо 200,00-аас дээшгүй байна. Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, дансыг 1-ээс дээш жилийн хугацаанд ашиглахгүй байх, үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хэрэглэгчийн дансыг хаана.
Үнэ, төлбөр тооцоо
www.bet.minu.mn вэбсайт интернетээр дамжуулан дараах 3 төрлийн урьдчилсан төлбөрт дусал картыг худалдаална. Үүнд: А. 5000 дусал Б. 10000 дусал В. 20000 дусал Хэрэглэгч нь дусал картыг ойролцоох дэлгүүрүүдээсээ худалдан авч үйлчилгээний эрхээ идэвхжүүлнэ. Дэлгүүрүүдийн байршлыг мэдээллийг тусламж цэснээс авна уу. Мөн Голомт, Хаан, Худалдаа Хөгжил, Төрийн банкуудын картаа холбон дансаа дуслаар цэнэглэх боломжтой. Хэрэглэгчийн илгээсэн тааврын хувилбар бүрээс дуслын үнийн дүнгийн 5%-ийг байгууллага үйлчилгээний шимтгэл болгон авна.
Татвар суутгах
Таавраас Монгол Улсын -Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах журам -Онцгой албан татварын тухай хууль -Төлбөрт таавар бооцоот тоглоомын тухай хууль -Аж ахуй нэгжийн татварын тухай хуулиудын дагуу шийдвэрлэнэ. Тааварт илгээсэн дуслын дүнгээс орсон нийт орлогоос 40%-ийн татварыг суутгана. Жишээ нь: Тааварт илгээсэн дуслын дүн 10000 Шимтгэлийн дараах дусал (5%) 9500 Хожих магадлалын коэффициент 2,20 Боломжит хожих дусал 20900 Ашиг 11400 Татварт өгөх дусал (Ашгийн 40%) 4560 Татварын дараах хожих дусал 6840 Нийт таавраас хожих дусал 16340
Вэбсайтын цагийн хуваарь
Вэбсайтын үйл ажиллага: 24 цаг/7 хоног Вэб оператор: Даваа-Баасан: 09.00-21.00, Бямба:11.00-18.00, Ням:11.00-18.00 цаг Дуслын онлайн цэнэглэлт : 24 цаг Урьдчилсан төлбөрт дуслын картын худалдаа дэлгүүрүүдийн цагийн хуваарийн дагуу худалдаалагдана.
Буцаах нөхцөл
Хэрэглэгч дусал картын худалдан авалт хийсэн болон буцаах өөрийн дансанд байгаа дуслыг бусдад шилжүүлэх болон буцаан банкныхаа картын данс руу шилжүүлэн авах боломжтой. Буцаан банкныхаа карт руу татахаас өмнө 3 болон түүнээс дээш удаагийн тоглолтонд оролцсон байх ба "Миний мэдээлэл" хэсгийн "Банкны мэдээлэл"-ийг үндэслэн мөнгөн гуйвуулга хийх учраас "Банкны мэдээлэл" хэсгийг сайтар нягтлах шаардлагатай.
Бусад заалт
Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ. Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг и-мэйл, чат, сэтгэгдэл ашиглан, 8988-6060, 8989-9576 утсаар вэб админтай холбогдон авч болно.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
map.minu.mn сайт нь /МИНУ ВИРТУАЛ ХОТ/ “Монгол Айдия Групп” ХХК-ийн “Газрын зураг дээр суурилсан онлайн хайлтын системийн албан ёсны вебсайт” юм. МИНУ ВИРТУАЛ ХОТ нь Монголын анхны 2D хэмжээст хавтгай дүрслэлийн газрын зураг дээр суурилсан, ашиглахад маш ойлгомжтой, төвөггүй байх энгийн шийдлийг агуулж, хэрэглэгчдэд бүхий л хэрэгцээтэй мэдээллийг эх хэл дээр нь өгөх, УБ хотыг бүхэлд нь хамарсан, мэдээлэл нь цаг тухай бүрт шинэчлэгддэг төлбөргүй лавлах, хайлтын цогц систем юм. Одоогийн байдлаар - 210,000 гаруй гэр хороолол, - 155,000 гаруй байшин барилга, - 160 орчим албан ёсны нэртэй гудамж талбай, - 4,100 орчим ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, - 19,000 гаруй идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгууллагуудын байршлыг нэг бүрчлэн тэмдэглэгээ хийн зурж, мэдээллийг цуглуулсан хамгийн бодитой үнэн зөв цэгцтэй мэдээллийг агуулсан байгаа бөгөөд өдөр тутам мэдээллээ нэмж шинэчлэн оруулж байна. 
МИНУ ВИРТУАЛ ХОТЫН МЭДЭЭЛЛИЙН САН гэж Мину виртуал хотод бүртгэгдсэн барилга байгууламж, байгууллага, гудамж талбай гэх мэт бүхий л мэдээллийг нийтэд нь гэнэ.
УБ хотын эмх замбараагүй байшин барилгын тоо нэмэгдэхийн хэрээр хаягжилтын тодорхой бүс, ойлгомжгүй байдал бий болсоор байна.Үүнийг одоогоор бодит орчинд цэгцлэх боломжгүй ч виртуал орчинд шийдэх боломжтой юм. Уг асуудлыг шийдэл болгож бид УБ хотын барилга бүрийг системтэйгээр 10 оронтой тоонд багтаан коджуулсан. Тус кодыг ВИРТУАЛ ХАЯГ /micode/ гэх бөгөөд дахин давтагддаггүйгээрээ онцлог. Ингэснээр байгууллага, айл өрх бүр өөрийн гэсэн ВИРТУАЛ ХАЯГ-тай /micode/ болсон бөгөөд үүнийг ашиглан МИНУ ВИРТУАЛ ХОТ газрын зураг дээрээс хайлт хийж, байршлыг төвөггүй олох боломжтой. 
B TAG /ХАЙЛТЫН ШИНЭ ТӨРӨЛ/ Монголд анх удаа МИНУ Виртуал Хот нь хэрэглэгчдийн зан төлөвт суурилсан бүтээгдэхүүний шинэ моделийг хөгжүүлэхийг зорьж уг хайлтын шинэ төрлийг нэвтрүүлээд байна. Үүнийг бид B-tag буюу Behavioral Tag хэмээх нэрээр хэрэглэгчдэдээ танилцуулж байна. Хайлтыг илүү хялбар, хэрэглэгчдэд ойр энгийн байдлаар санал болгох B-tag нь хэрэглэгчдийн зан төлөв, цаг үеийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан олон төрлийн хэрэглэгчийн сегментүүдийг бий болгож, тэдэнд харилцагч байгууллагуудыг өөр өөр B-tag-уудаар дамжуулан санал болгох юм.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ, ЗААВАР
  • 1. Мэдээллийн сангийн бүртгэл Мину виртуал хот газрын зургийн мэдээллийн санг тогтмол шинэчилж хамгийн сүүлийн үеийн мэдээллийн санг бүрдүүлж ажиллана. Мөн тухайн байгууллагын хэрэглэгч өөрийн мэдээллийг шинэчлэх, шинээр бүртгүүлэх хүсэлт илгээх боломжтой. Хүсэлтийн дагуу мэдээллийн үнэн зөв байдлыг нягталж мэдээллийг оруулна.
  • 2. Хэрэглэгч өөрийн хүссэн мэдээллээ Мину виртуал хотоос хайж, хайлтын үр дүнд тухайн хайсан байгууллагын товч мэдээлэл, үйл ажиллагааны чиглэл, ажиллах цагийн хуваарь, зарласан хөнгөлөлт урамшуулал, байгууллагын энгийн болон виртуал хаяг, холбоо барих утас, и-мэйл хаяг зэрэг мэдээллийг харах боломжтой.
  • 3. Байгууллагын хэрэглэгч газрын зурагт мэдээллээ оруулах, мэдээллээ шинэчлэх бол үнэ төлбөргүйгээр өөрийн хүсэлтээ гарган оруулж болно.
  • 4. Хэрэглэгч болон байгууллагууд Мину виртуал хотод өөрийн сурталчилгаа, аливаа мэдээ, мэдээллээ байршуулах боломжтой ба B-tag-аар дамжуулан өөрийн байгууллагын онцлог, зарлаж буй арга хэмжээ зэрэг мэдээллээ хүргэж болно.
  • 5. Монгол Айдия компанийн өмч Мину брэнд болон Мину виртуал хотод хамаарах бүхий л мэдээллийн сан, фото зураг, видео, аудио нь Монгол Айдия компанийн өмч байна. Тухайн өмчийг хуулбарлах, зөвшөөрөлгүй ашиглах, бусдад дамжуулахыг зэргийг хатуу хориглоно. Гуравдагч этгээд ашиглах 2D хэмжээст газрын зурагт байрших мэдээллийн сан болон бусад контентыг зөвшөөрлийн дагуу гуравдагч тал ашиглаж болно.
  • 6. Дээр дурдсанаас бусад тохиолдолд Монгол улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн хууль”, “Иргэний хууль”, “Эрүүгийн хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ
1 map.minu.mn сайт нь бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн сайтын үйлчилгээ үзүүлэх, шинэ үйлчилгээ болон бусад хэрэгцээт мэдээлэл хүргэх зорилгоор ашиглана.

2. Хэрэглэгч нь өөрийн ID /нэр/ ба нууц үгний нууцлалыг өөрөө бүрэн хариуцах бөгөөд ямар ч тохиолдолд бусдад дамжуулах ба ил болгож үл болно. Хэрэв хэрэглэгч санаатай болон санамсаргүйгээр өөрийн ID /нэр/ ба нууц үгээ бусдад мэдэгдсэн бол түүнээс үүссэн хохирол ба хариуцлагыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

3. Хэрэглэгч өөрийн ID хаягаа /нэр, нууц үг/ бусдад алдах, гуравдагч этгээд ашиглаж буйг мэдсэн даруй компанид нэн яаралтай мэдэгдэх ёстой бөгөөд компанийн зүгээс хэрэглэгчийн мэдээллийг хамгаалахын тулд шуурхай арга хэмжээ авна.
4. КОНТЕНТ & МЭДЭЭЛЛИЙН САНД БАЙРШУУЛАХ НӨХЦӨЛ
4.1 Байгууллагын хэрэглэгч 2D хэмжээст газрын зурагт мэдээллээ оруулах, мэдээллээ шинэчлэх бол үнэ төлбөргүйгээр өөрийн хүсэлтээ гарган оруулах боломжтой. Харин 360° фото, аудио, видео хийлгүүлж Мину виртуал хотод нэгдэх бол үйлчилгээний нөхцлийн дагуу төлбөр төлж байршуулах боломжтой.
ХОЛБОО БАРИХ
Ажиллах цаг: 24 цаг/ 7 хоног.

Хэрэглэгч Та 2D хэмжээст газрын зургийн дэлгэцийн баруун доод буланд байрлах “Байгууллага”, “Санал хүсэлт” гэсэн хоёр цэсрүү орж өөрийн санал, хүсэлт, гомдолоо илгээх ба манай бүтээгдэхүүнийг үнэлэх боломжтой.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
360.minu.mn вэб сайт нь /МИНУ ВИРТУАЛ ХОТ 360° / “Монгол Айдия Групп” ХХК- ийн “Газрын зураг дээр суурилсан барилгын гадна болон дотоод орчныг 360° градусаар харуулах виртуал хотын вебсайт” юм. Мину виртуал хот 360° нь хотын орчмыг дээрээс нь тольдох, барилгын гадна болон дотоод орчныг 360° градусаар харж, очсон мэт бодит мэдрэмжийг төрүүлэхээр ажиллаж байна.
360° КОНТЕНТ /фото, видео/ нь энгийн нэг сурталчилгааны зурагт хуудсаас ялгаатай нь тухайн байгууллагын орчин тойрныг 360° градусаар бүхэлд нь харуулж, хэрэглэгчийг виртуал орчинд аялуулах боломжийг олгодоггоороо давуу талтай юм. Ийнхүү мэдээллийг илүү сонирхолтой хэлбэрээр хүргэх нь хэрэглэгчдэд хамгийн их таалагдаж буй сурталчилгааны шинэ хэлбэр юм. 360 ФОТО сурталчилгаагаа илүү амьд, баялаг мэдээлэлтэй болгох үүднээс ая, дуу эсвэл рекламны шторкийг аудио хэлбэрээр нэмж оруулах боломжтой.
360° видео Маркетингийн өндөр зардал шаардах ТВ сурталчилгаанаас (шторк, реклам, мэдээ болон нэвтрүүлэг) зайлсхийхийг хүсвэл 360 ФОТО-ноос гадна 360 ВИДЕО сурталчилгаа хийлгэх, түүнийгээ МИНУ ВИРТУАЛ ХОТ-д болон сошиал орчинд танилцуулан сурталчлах боломжтой. 
Агаарын дрон бичлэг Худалдаа, үйлчилгээний байгууллагын хувьд БАЙРШИЛ бол хамгийн чухал борлуулалтын хөшүүрэг байдаг. Иймд хаяг, байршлыг маш энгийн, ойлгомжтой хэлбэрээр таниулахыг хүсвэл манай бэлтгэгдсэн мэргэжлийн багаар АГААРЫН ДРОН БИЧЛЭГ хийлгэн, түүнийгээ реклам, сурталчилгаандаа ашиглах боломжтой.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ, ЗААВАР
  • 1. 360 контентыг захиалгын дагуу боловсруулах ба эцсийн бүтээгдэхүүн болох цахим холбоосыг захиалагчид өгнө.
  • 2. Гүйцэтгэгч нь 360 контентын албан ёсны эзэмшигч байна.
  • 3. Захиалагч талын 360 контент нь Монгол Улсын зар сурталчилгааны тухай болон бусад хууль тогтоомжоор хориглосон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлаагүй байна.
  • 4. Захиалагч нь гүйцэтгэгчийн боловсруулсан 360 контентын цахим холбоосыг өөрийн хүссэн интернэт талбарт байршуулж ашиглах эрхтэй бөгөөд эх үүсвэрийг заавал дурдана.
ХОЛБОО БАРИХ
Та МИНУ ВИРТУАЛ ХОТ 360 үйлчилгээтэй холбоотой мэдээллийг 77000666 утсаар эсвэл customerservice@minu.mn хаягаар холбогдон авах боломжтой.